Prince of Stride Alternative

Prince of Stride Alternative.Яагами Рикү бол Хонан ахлах сургуулын 1-р ангид дөнгөж орж байгаа шинэ сурагч. Тэр өөрийн гайхалтай хурдан хөдөлгөөнөө ашиглан бүхий л төрлийн спортыг төгс тоглож чаддаг нэгэн, Харин  Хонан сургуульд хаагдахаа шахсан нэгэн клуб байдаг нь СТРАЙД клуб. Страйд клуб нь ерөнхийдөө гудамжний саадтай гүйлтийн клуб юм. Ингээд тэр Сакүрай болон Фүживара нарын хүсэлтээр страйд клубт элсэнэ. Тэдний эцсийн зорилго болох "Зуны төгсгөл" тэмцээнд түрүүлж чадах болов уу?

Мэдээлэл: STRIDE /СТРАЙД/ гэж юу вэ? Үнэндээ бол албан ёсоор ийм спортын төрөл байхгүй. Зөвхөн Prince of Stride дээр гарах зохиомол Xtreme спорт тоглоом. Тус спортыг PARKOUR гэдэг цэргийн зориулалттай сургалтын хөтөлбөрөөс сэдэвлэж хийсэн. Уг хөтөлбөр нь гүйх, харайх, өнрөх, мөлхөх, савлах гэх мэт хөдөлгөөнүүдийг маш эв дүйтэй худан хугацаанд гүйцэтгэж сурахад чиглэсэн дасгал юм. Страйд спорт бол тусгайлсан зассан саадтай талбайд 5 гүйгч, 1 холбогч бүхий 6 хүний бүрэлдхүүнтэй баг өөр нэг багтай буухиагаар буюу нэгийн эсрэг нэгээр уралдана. Уралдааны замд таарах саадыг яаж ч давсан болно. Мөн дүрмийн дагуу бол зам товчлох, элдэв арга заль хэрэглэх ч зөвшөөрөгдөнө. Холбогч бол чухал үүрэгтэй. Дараагын тамирчин хэзээнээс гүйж эхлэj, хаана буухиа дамжуулах вэ гэдгийг тоглогч бүрт суурилсан GPS төхөөрөмжөөр тооцоолж, чихэвчийн тусламжтайгаар комманд өгнө. Хэрэв цагаа зөв тааруулахгүй бол буухиа дамжих үед хурд саарах, улмаар хоёр тоглогч мөргөлдөх хүртэл аюултай. Эх сурвалж: WIKI


Status: Aired, Completed
Төрөл: SPORT
Анги: 12

 TATAXШУУД ҮЗЭХ